Аймгийн Засаг дарга М. Идэрбат хүндэтгэлийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ : Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэн “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоо гардан авахаар ирсэн “Ургаж яваа ирээдүйг энгэртээ тэвэрч, улс үндэстнийхээ үнэт баялгийг өсгөн бойжуулж байгаа хүндэт ээжүүд Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 394 эх “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгийн болзол хангажээ.
Аймаг, орон нутгийн удиррдлагууд 12 сумын 218 эхчүүдэд хүндэтгэл үзүүлж, одонг гардуулж өглөө. Баруун-Урт сумын хэмжээнд “Алдарт эх” нэг , хоёрдугаар зэргийн одонг 176 ээж гардаж авчээ.


