
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг.
2025 оны II улирлын ерөнхий шалгалт (2025.05.21) орон даяар зохион байгуулагдаж байна.
Энэ улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4106 иргэн, үүнээс 1854 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн байна. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч Нийслэлд тавдугаар сарын 21-26-нд, аймгуудад 21-23-ны өдөр зохион байгуулагдсан.
Сүхбаатар аймагт 2025.05.21-ний өдөр зохион байгуулагдаж, 88 иргэн бүртгэгдэж, үүнээс 72 иргэн шалгалтад оролцсоноос 27 иргэн тэнцсэн байна.