САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БҮХ ЗҮЙЛ ЗЭРЭГЦЭЭ 1:1 ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Алдрай бага наснаасаа авьяас билгээн хөгжүүлэн, ачит багш нар, аав ээжийнхээ дэмжлэгээр зураг зурах чадвараараа “ Бүх зүйл зэрэгцээ 1:1 “ анхны бие даасан гар зургийн үзэсгэлэнгээ Баруун -Урт сумын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Төмөрхуягийн Мөнххүслэн дэлгэлээ.
Тэрбээр 6 настайгаасаа Урлагын гавьяат зүтгэлтэн Ё.Бадарчид шавиар орж С.Гантөгс, Ц.Сансарбаатар багш нарын хамтаар гар зургийн урлагаар хичээллэж суралцаж буй ажээ.
 Өнгөний сонголт ухааны ур сэтгэлгээний чадвар нөр их хөдөлмөр зүтгэл авьяас билгийн цогцол болсон уран зургийн ертөнцөд аялахаар зориглон яваа сурагч Т.Мөнххүслэндээ ажил амьдралын гараанд нь ололт амжилт дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ