
2024-2025 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн багш, сурагчид улсын олимпиадад логик паззлын бүх насны төрөлд амжилт гаргаж, Олон улсад оролцох эрх авсан.
Монгол хэл , бичгийн улсын олимпиадад Баруун -Урт сумын 1-р сургуулийн 6,7,8,9-р ангийн сурагчид “Хичээнгүй бичгийн аварга анги хамт олон” болж түүхэн амжилтыг үзүүлсэн байна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар баяр хүргэж шагналыг гардууллаа.
