САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗҮҮН БҮСИЙН ГАЛ УНТРААХ ТЕХНИК СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БАЯР НААДМЫН ТАЛБАЙД БОЛЛОО

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Гал унтраах техник спортын Зүүн бүсийн “Шонхор клуб”-ын 2025 оны аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М. Идэрбат оролцож мэндчилгээ дэвшүүлж, баг тамирчдад амжилт хүслээ.
 Тэмцээнд Зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын байгууллагын 40 гаруй тамирчид довтолгооны шатны, 4х100 метрийн буухиа гүйлт, саадтай 100 метр гүйлт, байлдааны тархалтын гэсэн төрлүүдээр өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ