
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр”-ийн хүрээнд 21 аймгийн үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, салбарын шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ Улаанбаатар хотод 06 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийг төлөөлж дараах үйлдвэр эрхлэгчид оролцож байна. Үүнд: – “Миний өөшгөө” ХХК-ийн Дарьганга хийцтэй цай – “Чулуун дарь” ХХК-ийн Баян шарга арьсан эдлэлийн цех – “Хургандай” ХХК-ийн Арьс, арьсан эдлэл – П.Эрдэнэчимэг- Оёмол бүтээгдэхүүн чиглэлээр оролцож байна.
Мөн энэ үеэр Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Г.Алтанцэцэг даргатай “Бат бэх найрамдал” хоршоо нь Монгол Улсын шилдэг хоршоогоор шалгарлаа. Тус хоршоо нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, худалдаалах чиглэлээр тасралтгүй 13 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 5-6 хүнийг байнгын ажлын байр, 15-20 хүнийг түр ажлын байраар жил бүр ханган ажилладаг. Жижиг дунд үйлдвэрийн салбарт улс, орон нутагт зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд тасралтгүй оролцож ирсэн орон нутгийн манлайлагч хоршоо юм. Тус хоршоо нь 2023 онд Монгол улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний хоршоологч” шагнал 2023 онд хоршооны дарга Г.Алтанцэцэг Сүхбаатар аймгийн Хүндэт иргэнээр тус тус шагнагдаж байсан. Амжилтаа бататган 2025 онд Монгол улсын шилдэг хоршоогоор шалгарлаа.