
Тус сумын хувьд түүхт 100 жилийн ойгоо угтаж бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат суманд хийгдэж буй хөрөнгө оруулалт ажлын явцтай танилцаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
Орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М. ИДЭРБАТ:
Түвшинширээ сумын удирдлагуудад улс төрийн дотоод эв нэгдлийг хангахад онцгой анхаарч ажиллах чиглэл өгөв.
Баяр наадмын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийхэд онцгой анхаарч ажиллах,
Наадам зохион байгуулах комиссын гишүүд зохион байгуулалтад шударга хандах, морь бүртгэл үнэн зөвөөр хийх зэрэгт анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.
СУМАНД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
Сэргээн засварлаж буй наадмын талбайд тавих 700 суудлыг шийвэрлэж өгөхөөр болов.
Ерөнхий боловсролын сургуульд тулгамдаж буй гол асуудал нь худагийн асуудал байна.
Аймгийн засаг дарга сургуульд худаг гаргахад 20 гаруй сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр болов.
Шинээр баригдсан цэцэрлэг ашиглалтад орсон үеэсээ хойш дээвэр болон хаяавчаараа ус орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Цэцэрлэгийн ус орж ирдэг асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх, хаяавчийг сайн хийх, ус орж байгаа хаалгыг бүрэн хааж 12-ын хана өрөх зэрэг засвар үйлчилгээг гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж гарах зардлыг аймгаас шийдвэрлэж өгөхөөр болов.