
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд орон нутгийн төсвөөс 300,0 сая төгрөг баталж, улсын төсвөөс 600,0 сая төгрөгийг мөн хувиарлан энэ жилийн хувьд нийт 900,0 сая төгрөгийн эх үүсвэрт сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн чиглэлээр аймгийн хэмжээнд нийт 11 аж ахуй нэгжийн 1,4 тэрбум төгрөгийн төслийг цахимаар хүлээн авсан байна.
Холбогдох журмын дагуу хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт ирсэн төслүүдэд 4 шатны үнэлгээ орон нутагт амжилттай хийгдэж дууслаа.
Төсөл сонгон шалгаруулах 4 шатны үнэлгээг дараах 5 аж ахуй нэгж амжилттай давж хөнгөлөлттэй зээлд хамрагдах болзол хангасан байна. Үүнд:
1. Баяндэлгэр сумын 6-р “Оточ-Оргил” ХХК – Мах, сүүний чиглэлийн саалийн эрчимжүүлсэн фермийн төсөл- 200,000,000 сая төгрөг
2. Халзан сум 4-р баг “Тэнүүн шороот” хоршоо сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл – 99,210,000 сая төгрөг
3. Баруун-Урт сум 1-р баг “Шавхагдашгүй баялаг” ХХК Эрчимжсэн сүүний ферм байгуулах төсөл- 100,000,000 сая төгрөг
4. Түвшинширээ сум 1-р баг “Түвшин асбет” ХХК- Сүүн эргэлт үнээний ферм төсөл- 200,000,000 сая төгрөг
5. Түвшинширээ сум 1-р баг “Оргил ширээт” ХХК- Сүүний үнээний церм байгуулах төсөл 300,000,000 сая төгрөг
Энэ жилийн хувьд орон нутагт сүү боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сүү уулгах зорилтын хүрээнд түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн төслүүдийг хүлээн авахаар тэргүүлэх чиглэлээ баталсан байна.