САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД 40 МАЛЧИН ӨРХ ХАМРАГДЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 01 тоот тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд малгүй болсон болон цөөн малтай 40 малчин өрхийг малжуулах төсөлд хамруулж /2025.06.28/ санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдэд Батламжийг нь гардуулж өглөө.
Тус арга хэмжээнд УИХ-гишүүн У. Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М. Ганхүлэг болон аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Т.Хурцбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Ө. Бат-Амгалан зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 40 малчин өрхийн 80 гишүүнд 320.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
2024 онд өнгөрсөн онд болсон зудын улмаас манай аймаг хамгийн их мал хорогдсон үүний дагуу малжуулах арга хэмжээнд 507 өрхийг хамруулж 4 тэрбум төгрөг зарцуулж 20722 толгой малыг хүлээлгэж өгч байжээ.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ