САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ’”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2025 оны 7 сарын 01-ний өдөр буюу өнөөдөр болж, нийт 31 албан хаагч тангараг өргөлөө.
Ёслолын арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, П.Мөнхжаргал , Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Оюунтөгс болон хэлтсийн дарга нар оролцож, тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэв.
Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачлагтай ажиллахаа илэрхийллээ.
Уг арга хэмжээг Төрийн албаны зөвлөлийн түүхэн 30 жилийн ой болон Төрийн албаны өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ