САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 83 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХУРДАН АЗАРГА, ИХ НАСНЫ АЙРГИЙН ТАВД ОРСОН МОРЬДЫН ЦУВАА

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадам “АЗАРГА” -ны түрүү магнайд
Мөнххаан сум ААУ Дамдинбазарын Хадбаатарын зээрд Уралдаанч С.Наранбаатар
аман хүзүүнд Түвшинширээ сум Цолмонгийн Хосбаярын Бор халзан Уралдаанч Э.Мөнхдэмбэрэл
айргийн гуравт сумын алдарт уяач Эрдэнэцагаан сум Амартайвны Бат-Өлзийн хээр Уралдаанч М.Эрдэнэбаяр
айргийн дөрөвт Баруун-Урт сум Сайнбаярын Баярсайны хээр Уралдаанч Н.Хүрэлсүх
айргийн тавд Баруун-Урт сум Баярын Батмэндийн ногоон Уралдаанч Н.Мөнх-Эрдэнэ нарын унасан хурдан хүлэг аймгийн баяр наадамдаа тус тус хурдаллаа.

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадмын хурдан ИХ НАСНЫ морьдын уралдаанд
ТҮРҮҮ МАГНАЙД: Асгат сумын харьяат Сумын алдарт уяач Ч.Чулуунбаярын Хар,
АМАН ХҮЗҮҮНД: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат М.Ууганбаярын Будан,
АЙРГИЙН ГУРАВТ: Мөнххаан сумын харьяат Аймгийн алдарт уяач Д.Хадбаатарын Хүрэн,
АЙРГИЙН ДӨРӨВТ: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат С.Өнөболдын Бор,
АЙРГИЙН ТАВД: Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажавын Хүрэн морьд хурдаллаа.
 
 
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ