
Уудам тал нутгийнхаа нэр алдар, өв соёлыг үеийн үед уламжлан хөгжүүлж,
оюун ухаан, авьяас билэг, амжилт бүтээлээрээ уугуул нутгийн түүхийг бичилцэж,
хүмүүний амьдралд нэг л тохиох унаган нутгийнхаа 100 жилд оролцож буй эрхэм та
бүхэндээ наадамчин олны уухайн түрлэг хадаж, хүүхэд багачуудын инээд хөөр
цалгиж, уухай, гийнгоо цангинасан монгол наадмын энэхүү хоймроос
Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Халзан сум
үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн !ойн баярын мэндийг хүргэж, дүүрэн билэг,
түвшин жаргалтай тэнүүн сайхан наадахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Өнө арвин түүх, эрдэмтэн мэргэд, удамт хурдан хүлгээрээ алдартай Халзан
сумын ард иргэд та бүхний нөр их хөдөлмөр, нутаг орны үржил шим, үнэт эрдэс
баялаг нь аймаг орон нутгийн төдийгүй улс, орны эдийн засагт нөр их нөлөөг
үзүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг
онцлон хэлэхэд таатай байна.
Түүхэн хөгжлийн 100 жилийн хугацаанд Халзан сумаас улс, эх, орондоо нэр
алдраа цуурайтуулсан төр, нийгмийн зУтгэлтэн 29, эрдэмтэн 55, Монгол улсын
Хөдөлмөрийн баатар 4, Ардын цолтон-8, Монгол улсын гавьяат цолтон 70 гаруй
тодорч, тоочоод, дурдаад баршгүй олон сайчуул гарсан нь энэ нутгийн ард
иргэдийн бүтээлч хөдөлмөр, холч ухааныг нотлон харуулах тод томруун баримт
билээ.
Түүхт 100 жилийн ойн энэ өдөр үгийн сайныг хэлэлцэж, өв соёл, ололт
амжилтаараа бахархаж байгаа үе үеийн ахмад буурлууд , өнөө үеийн залуус та
бүхэндээ дахин баяр хүргэхийн ялдамд, дараа дараагийн 100 жилүүдэд дурсагдах
их алдар сууг төрөлх нутагтаа үлдээж, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлал болох
олон сайчуул, алдартан гавьяатан та бүхийн дундаас төрнө гэдэгт итгэлтэй буйгаа
уламжилъя.
Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа зүлэг ногоон дэвжээгээ дүүргэж, аргамаг
хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит
сум хөх тэнгэртээ исгэрч, хотол олноороо дэлгэр сайхан наадаарай.