
Сүхбаатар аймгийн харьяат явган аяллын гарамгай мастер Дамдинсүрэн овогтой Очирхуяг аав, ээжийнхээ төрсөн нутагт хүндэтгэл үзүүлж 1000 гаруй км замыг явганаар туулжээ. Т
эрээр 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос аяллаа эхлүүлж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг болон Асгат, Халзан, Онгон, Наран, Дарьганга сумын нутгийг явганаар туулж, аяллаа өнөөдөр өндөрлөж байна.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, аймгийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ” гардуулж өгөв. Д.Очирхуяг явган аяллын спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа аж.