САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

БНХАУ-ЫН ЛЯОНИН МУЖИЙН НИЙТИЙН СОЁЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ, “АНЬШАНЬ ГРУПП” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.БАТБААТАР ӨНӨӨДӨР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНХАУ-ын Ляонин мужийн Нийтийн соёлын үйлчилгээний төв, “Аньшань групп” ХХК-ийн төлөөллийг Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд:
-Бичигт боомтын бүтээн байгуулалтын чиглэлд “Аньшань групп” ХХК-тай хамтран ажиллах
-Соёл, урлагийн чиглэлээр оюутан, залуусыг Ляонин мужид сургах
-Хоёр орны хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Мөн Засаг даргын орлогч Б.Батбаатар:
Зөвхөн соёл, урлагийн чиглэлээр бус Хятадын орчин үеийн техник технологийн ололтоос суралцах, хот төлөвлөлт, архитектур, инженерчлэл зэрэг чиглэлээр залуусыг сургах нь чухал тул энэхүү саналыг дээд шатны холбогдох байгууллагад уламжиллах хүсэлтийг тавив.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ