
Эрүүл мэндийн албаны хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх, мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Команд штаб”-ын сургууль зохион байгуулагдлаа.
Гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2025 оны А/46 дугаар захирамжийн дагуу:
Удирдлагын штаб – 1 нэгж
Эрүүл мэндийн албан – 18 хүний бүрэлдэхүүнтэй
Мэргэжлийн анги – 13 бүлэг, 70 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, гамшгийн нөхцөл байдалд ажиллах дадлага, сургуулилтыг хийлээ.
Мөн үзлэгийн хүрээнд 40 ортой хээрийн эмнэлэг байршуулан, шаардлагатай үед иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэв.
Тус үзлэгээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагын алба, нэгжийн бэлтгэл хангалт, эрсдэлийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагаа болон шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг үнэлж, сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргалаа.
Ийнхүү бэлэн байдлын үзлэгийг тогтмол зохион байгуулснаар байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
