
НҮБ-ийн Хүүхдийн сангийн эрүүл мэндийн мэргэжилтэн Л.Мөнхжаргалаар ахлуулсан “Хүүхдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх” ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа.
Тус уулзалтад АЗДТГ-ын БОНХОБТХ, НБХ, ЭМГ, ХГБХХГ, БГ, ХХҮГ, БОАЖГ-ын дарга мэргэжилтнүүд оролцож Сүхбаатар аймгийн Хүүхдийн нөхцөл байдлын талаарх дата мэдээллүүдийг өгч, харилцан санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр НҮБ-ийн хүүхдийн сангийс АНЭ-ийн нярайн тасагт тоног төхөөрөмж, “Номын хандив” аяны хүрээнд цугласан хүүхэд хүүхэддээ хандивласан номын дээжийг хүлээлгэн өглөө.