
Ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах 2 дугаар үе шатны Багц-1 Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх ажил,
Багц-2 Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажил, Багц №3 Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажилд Аймгийн Засаг даргын А/511 тоот захирамжаар томилогдсон барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ажиллаж нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
Тус төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэсэн.
Үүнд:
Багц-1 Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх ажлын хүрээнд
Төсөвт өртөг: 870,640,760
•Ганга нуур орчмын гидрогеологийн нарийвчилсан зураглал хийх ажил
•Ганга нуурыг тэтгэж буй булгуудын тэжээлийн бүсийн хил заагийг судлан тогтоон, зураглах ажил
•Булгууд болон нуурын горимын ажиглалт-мониторингийн ажил
•Булгуудын усыг нуурт дөхүүлэх сувгийг байгуулах ажлын техникийн шийдэл, оргихын булгаас ганга нуур хүртэлх явган зам, нуурын мандалын ажил
•21 булгийн усанд тогтвортой изотоп (2H, 18O)-ийг шинжилж Дэлхийн хур тунадасны изотопын өгөгдөлтэй харьцуулах, цацраг идэвхт изотоп (3H)-ийн шинжилгээгээр булгуудын усны насыг тодорхойлох ажил
•Ганга нуурын тухай судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг нэгтгэн ном хэвлүүлэх ажил.
Багц-2 Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажил
Төсөв өртөг: 1,354,730,080 төгрөг
•Ганга нуурын эрэг орчимд салхины элэгдэл,элсний нүүдлээс хамгаалах механик хамгаалалт
•ГН-2 дугаартай хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлэн тоноглох, ГН-2 худгаас нуур луу татсан шугамд холбож, нуурын усыг зохиомлоор сэлбэх ажил
•Цооногт суурилуулсан тоног төхөөрөмжийг хүйтний улиралд хөлдөөхгүй байх үүднээс гадна барилга угсралтын ажил
Багц-3 Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажил
Төсөвт өртөг: 595,850,000 төгрөг
Ойн зурвасны байгуулалтыг Ганга нуурын хамгаалалтын хашаанаас 20м зай нуураа дагасан 19 мянган мод суулгалт
Модны нүх бүрт 11 эгнээ 33000м дуслын услагааны систем
ГН-2 худгаас дуслын усалгааны систем хүртлэх 650метр, 75мм тай төв шланк угсралтын ажил,
Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн еко хавтан ашиглан явган зам,
Ганга нуурын тохижилттой, чулуун овоотой хэсгийн голд нуур талдаа 4×5 хэмжээтэй модон материалаар сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай сандал 2 ширхэгийг байрлуулан хийж гүйцэтгээд байна.
