САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Тус зөвлөгөөнд хилийн цэргийн 0146 – р анги, хилийн цэргийн 0184-р ангийн захирагч нар болон аймгийн удирдлага, хилийн зургаан сумын Засаг дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.
. Улсын хил хамгаалалтын үр дүн, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн ажил, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
. Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн цэргийн ангиуд улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.Хил хамгаалах чиглэлээр ирүүлсэн зарим саналыг аймгийн Засаг дарга шийдвэрлэлээ.
Хилийн цэргийн 4 салбарыг тус бүр 1 нийт 4 мотоциклоор хангах,
Хариуцсан хэсгийн хилийн шугамын дагуу мөр хянах зурвас сэргээх ажилд шатахуун, түлшний дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болов.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ