
Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх”-ээр зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслолыг Сүхбаатар аймгийн СУАЖЗГ, Аймгийн залуучуудын холбоо, Аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн 16 нас хүрсэн 875 хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцож иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Тус ёслолд Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалын газар, Мэргэжлийн боловсролын болон ерөнхий боловсролын сургуулиуд хамтран ажиллалаа.



