САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЙМГИЙН  ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ХОСБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАВ

Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Засаг даргын орлогч Б.Батбаатар нар Асгат суманд ажиллан өвөлжилтийн бэлтгэл хангалт, цаг үеийн асуудлаар төсөвт байгууллагуудын дарга нартай уулзаж санал солилцов.  Тус сум:
2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.05 км авто зам болон нэгдсэн халаалтын шугамтай болсон.
Орон нутгийн хөгжлийн сангийн 399,6 сая төгрөгөөр наадмын талбайг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Мөн Нийтийн ахуй үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулжээ.
Сумын төвийн засмал зам дагуух камержуулалтыг 20 сая төг, сумын төвийн хуучин 60 айлын гэрэлтүүлгийг зөөж засварлар ажилд 20 сая төг, тэр бум мод хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг улиас мод шинээр суулгах, гүний худагтай болох зэрэгт 20 сая төг шийдвэрлэн ажилласан байна.
Ажлын хэсэгт:
1. Сумын хогийн цэгийн ажлыг 650 сая төгрөгөөр хийлгэхээр зураг төсвийг хийлгэснийг дэмжих
2. Сумын ЗДТГ-ын хуучин машин туулах чадвар муу, элэгдэлд орсон учир авто машиныг шинэчлэх асуудлыг дэмжих саналуудыг хэлж байлаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ