САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ’”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдөр болж, нийт 11 албан хаагч тангараг өргөлөө.
. Тус арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, П.Мөнхжаргал, Төрийн албаны зөвлөлийн гишүүд болон хэлтсийн дарга нар оролцож, тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэв.
. Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачлагтай ажиллахаа илэрхийллээ.
. Мөн Удирдлагын академийн эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн албан хаагчид сертификатаа гардаж авлаа.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ