Сүхбаатар аймагт олон улсын сүлжээ зочид буудлын шав тавих ёслол боллоо

Сүхбаатар аймагт олон улсын сүлжээ зочид буудал оффис, спорт заалны барилгын шав тавих ёслол боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, “Их модун” ХХК-ийн захирал МУ-ын гавьяат барилгачин Б.Цогтсэргэлэн, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Амарзаяа, БТСГ-ын дарга А.Ганхүү нар оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Их модун” компани барьж гүйцэтгэнэ. 6.4 тэрбум төгрөгний хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус бүтээн байгуулалт 2022 оны 2-р улиралд ашиглалтад орох юм байна.