САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Гялгар уутаар ИД ШИД бүтээгээрэй

Гялгар уутаар ИД ШИД бүтээгээрэй

Та бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон гялгар уут нь нийгмийн нэг асуудлыг шийднэ гэвэл та итгэх үү? Энгийн гялгар уутаар хүүхдийн тоглоомын жишиг талбай байгуулна гэвэл итгэх үү?

Гялгар уутны хэрэглээний урсгалыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэн, олон нийтэд хог хаягдлын талаарх мэдлэг боловсролыг түгээх замаар хүүхдэд ээлтэй жишиг орчныг бүтээж, байгальд ээлтэй бизнес моделийг дэмжих тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Лантуун ДОХИО ТББ, ӨНГӨ НЭМ /Be Colorful Plastic center  зэрэг байгууллага хамтран ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ!!! аяныг эхлүүлжээ. Мэдээллийн спонсороор Caritas Czech Republic in Mongolia хамтран ажиллаж байна.

Хэрэглэгч та гэрийнхээ ойролцоо байх томоохон дэлгүүрүүдэд байрлуулсан “Шидэт Зүби” саванд өөрийн хэрэглээд дууссан #ЗӨӨЛӨН гялгар уутнуудаа хандивлаарай.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ