САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР 9 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүхбаатар аймагт 9 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна

Орон нутгийн хөгжлийг дэмжих азийн хөгжлийн банкны түншлэл сэдэвт  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын удирдлагыг  оролцуулсан  цахим ХЭЛЭЛЦҮҮЛЭГ  /2021.09.13/ зохион байгуулагдлаа.  Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр  Сүхбаатар аймагт 9 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -5, эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 3 эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад 2,2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж амжилттай хэрэгжсэн сайн туршлагаа аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа танилцууллаа.
Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойг тохиолдуулан тус банкны дэмжлэгтэй орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн туршлага, сургамжийг хуваалцах, орон нутгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцох зорилгоор АХБ-наас бүсийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний эхний хэсэгт аймгууд АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн үр дүн, сургамж болон ирээдүйн хамтын ажиллагааны хүрээний талаар илтгэл танилцууллаа. Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Засгийн газрын төлөөлөл болон 3 аймгийн Засаг дарга нар оролцсон панел хэлэлцүүлэг болов. Орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийн шийдлийн талаар санал солилцлоо.

 

А.Нарантунгалаг

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ