САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ГАЛД ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

ГАЛД ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 12 айлын нийтийн байранд гал гарсны улмаас тэдгээр айл өрх орон байргүй болж,  эд материалын болон сэтгэл санааны хохирол амссан билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар галын улмаас орон гэргүй болсон өрхүүдэд нэн шаардлагатай гэрийн тавилгын тодорхой хэсэг 9 орчим сая төгрөгний эд зүйлийг хоёр гишүүны ажлын албаныхан өрхүүдэд гардуулж өглөө.
Уг тавилга эд хогшлын зарим хэсгийг сумын харъяаны Улаанбаатар хотод хувиараа  хөдөлмөр эрхлэгчээс худалдан авчээ.
УОК-ын шийдвэрийн дагуу дээрх өрхүүдэд 12 гэр олгосон байна.
Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Халуун сэтгэл” аяны хүрээнд төвлөрсөн 20 орчим сая төгрөгний эд зүйлийг эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид дээрх өрхүүдэд гардуулж өгчээ.

А.Нарантунгалаг

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ