Аймгийн Засаг дарга М.Идэрбат авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Баруун-Урт сумын 2-р тойргийн авто замын хучилтын ажил өчигдөр буюу энэ сарын 12-нд эхэллээ. Хөсөгтөн тойргоос, өлзий хээтэй тойрог хүртэлх хучилтын ажил хийгдэж байна. 1-р багийн цэргийн анги, ахмадын сувилал орчмын 3,3 км, хатуу хучилттай авто зам хучилтын ажил дууссан байна.


