Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу, аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны 2-р ээлжийн цэргийн нэгдсэн үзлэг өнөөдөр Баруун-Урт суманд эхэллээ. Энэ сарын 15,16-ны өдрүүдэд цэргийн нэгдсэн үзлэг явагдана.

Тэнцсэн залуус энэ сарын 17-ны өглөө хуваарилагдсан анги руугаа хугацаат цэргийн албаа хаахаар мордоно. Цэргийн үзлэгт хамрагдаж буй алба хаагчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, нэгдсэн үзлэгт оруулж байна.
