ДАРХАНХААН УУЛ:

Дарханхаан уул буюу Баянмөнх уул нь Хатагин хошууны тахилгат хайрхан. Дорнод аймгийн Матад сумын Матадхаан уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Зотолхаан уултай ах дүү гэдэг домогтой. Дархан хаан уулын их тахилгыг зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр хийдэг уламжлалтай.