САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалын дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар  аймагт ажиллаж байна.


Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлэлт өгөх, хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах аж.

Хяналт шалгалтын хүрээнд:  Төрийн албаны тухай хууль тогтоомж,төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилт, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлт сонсох, дэмжпэг үзүүлэх, • Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, албан тушаалын тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй танилцах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, • Төрийн жинхэнэ албан хаагчийн хууль, эрх зүйн мэдлэгийн түвшинд үнэлэлт өгөх, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр цахим сургалт зохион байгуулах, орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, • Цаашид авах арга хэмжээний чиглэл тодорхойлох сэдвийн хүрээнд иргэдээс судалгаа авах, төрийн албанд ажиллаж байсан ахмадуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсох, холбогдох саналыг авч ажиллаж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ