
Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМ-ийн дэд сайд М.Баттүвшин, ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар ажиллаж Мөнххаан суманд дижитал рентген аппарат өгчээ. Мөн ЭМГ, АНЭ, Сумын эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн компьютер 70 ширхэгийг хүлээлгэн өгч ЭМС-ын цаашдын шинэчлэл бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан байна.

Эрүүл мэндийн үйлчилгээг илүү чанартай болох зорилгоор 2020 онд байгуулагдсан УИХ эрүүл мэндийн том шинэчлэлийг хийсэн. Санхүүжилтийн тогтолцоог бий болгох, цахимжилтийн том шинэчлэлийг хийж байна иргэн бүрийн өвчлөлийн тухай түүх картыг цахимжуулах ажлыг шат дараатай хийж байгаа нь энэ аж.

Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийснээр алслагдсан сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах боломжтой юм.