САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ”-БАЙГУУЛАГДЛАА

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх зорилготой “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт байгуулагдлаа. Уг төв нь бий болсноор залуус багаар ажиллаж хөдөлмөр эрхлэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хувь хүний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг гаргах , ажил олгогчтой холбоо тогтоох, сургалтад хамрагдаж ур чадвар, мэдээлэл мэдлэгээ тэлэх зэрэг олон талын давуу талтай юм. Иймд орон нутгийн залуусын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгох “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” нь 2021 оны 11 дүгээр сарын 09- ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэллээ.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ