САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

Азийн хөгжлийн банк /төсөл/ НТБТ-д “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллийн төв байгуулагдлаа. БШУ яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд Суралцагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад ахлах ангид судлах хичээл, хөтөлбөрөө сонгох, 12 дугаар анги төгссөний дараа суралцах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургууль, мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг сургуулийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй.
Ажил мэргэжлийн чиг баримжаа, мэдээллийн төвөөр аймгийн хэмжээний 8-12 ангийн суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулах юм. Тус төвийг 18,9 сая төгрөгөөр байгуулжээ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ