САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 3,6 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭВ

Энэ онд эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын нээлтийн арга хэмжээ аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Р.Алтаннар, ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа болон холбогдох хүмүүс оролцлоо.
2021 онд эрүүл мэндийн салбарт 3,611,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийг орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт 39.9сая төгрөгөөр нүдний мэс заслын /микроскоп /-оор хангаж салст, эвэрлэгийн мэс ажилбарыг орон нутагт хийх нөхцлийг бүрдүүллээ.
Мэс заслын 2-р хэсгийг тоног төхөөрөмжөөр/108 сая/ хангаж үений болон дурангийн мэс заслыг аймагт хийх нөхцөлийг бүрдүүлж эмч мэргэжилтнийг бэлтгэн ажиллаж байна.
Сумдын болон өрхийн эрүүл мэндийн төв явуулын мобайль технологийн үйлчилгээг бүх анхан шатны эрүүл мэндийн байгуулагуудад нэвтрүүлэв. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 99,6 сая төгрөгөөр хийжээ. Мөн уламжлалтын төвийг автомашинаар хангаж, хүн ам олонтой Баяндэлгэр, Мөнххаан сумдыг рентген аппаратаар хангасан байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ