
Гэр хорооллын гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтэй холбоотой 84 цамхагт гэрэлтүүлэг, бусад дагалдах хэрэгсэл худалдаж авах 278,961,640 төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж , “Повертүүл” ХХК бараа материлыг нийлүүлж, угсралт суурилуулалтийн ажлыг Уртын гэгээ /ОНӨҮГ/ хийж гүйцэтгэв. Өмнө нь цамхагт гэрэлтүүлэг 36 байсан бол 84 гэрлээр нэмэгдүүлж 120 гэрэл асдаг болов. Аймгийн төвийн авто зам дагуух гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтэй холбоотой 200 ширхэг гэрэлтүүлэг бусад дагалдах материал худалдан авах 220,513,735 төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж , “Повертүүл” ХХК бараа материлийг нийлүүлсэн, угсралт суурилуулалтийн ажлыг Уртын гэгээ /ОНӨҮГ/ хийж гүйцэтгэжээ. Авто замын гэрэл 823 байсныг 289-өөр нэмэгдүүлж 1112 болов.
АВТО МАШИНЫ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙВ



