
Аймгийн Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт дулааны станц болон уурын зуухны үйл ажиллагаатай танилцлаа. 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 1,7 тэрбум төгрөг, Дөрвөлж ОНӨҮГ 600 сая төгрөг нийтдээ 2,3 тэрбум төгрөгөөр засвар үйлчилгээ, шинэчлэлт, хөрөнгө оруулалтын ажлыг хийснээр Баруун-Урт хотын дулаан хангамжийн эх үүсвэр найдвартай байдал бүрэн хангагджээ. Өнөөдрийн байдлаар дулааны станц, 24-ийн уурын зуух болон эмнлэгийн уурын зуух галлаж Баруун-Урт сумын 2800 гаруй хэрэглэгчийг дулаанаар хэвийн хангаж байна. Доголдож байгаа болон тулгамдаж буй асуудалгүй хэвийн ажиллаж байгаа гэж Дөрвөлж компанийн удирдлага хэлж байлаа.

Орон сууцанд амьдардаг айлаар орж халаалт дулааны талаар тодруулахад өмнө жилүүдийг бодвол халаалт сайжирсан гэдгийг хэлж байлаа. Айлууд байшингаа дулаалах, хаалга , цонх болон дээврээ дулаалах хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байлаа. Дулаан алдагдалгүй айлууд дулаахан өвөлжиж байна.
