
2020 онд 1 сум, 3 байгууллага, 40 өрх оролцсон бол 2021 онд аймгийн уралдаанд 10 сумаас шалгарсан 14 байгууллага, 150 иргэний материалд шалгаруулалт хийжээ.
Сумын төрөлд:
– Түвшинширээ сум III байр
Байгууллагын төрөлд:
– Уулбаян сумын хүүхдийн цэцэрлэг
– Баруун урт сумын III цэцэрлэг
– Түвшинширээ сумын Соёлын төв эхний 3 байрт шалгарч шагналаа гардаж авав.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэн Д.Дорждэрэм 11 үеийн нийт 50000 гаруй иргэдийн шастирыг багтаасан ном бүтээж өрхийн төрөлд тэргүүн байранд шалгарлаа. Төр захиргааны зүгээс дэмжиж ажилласан байна.



– 1-р байр Доржсүрэн Дорждэрэм / Түвшинширээ сум /
2-р байр Энхтүвшин Эрдэнэбаатар /Баяндэлгэр сум/
2-р байр Доржготов Саруул /Баруун Урт сум/
3-р байр Цоггэрэл Уранчимэг /Онгон сум/
3-р байр Донров Ариун-Эрдэнэ /наран сум/
Тусгай байр Баатар Оюунзул /Баруун Урт/
Тусгай байр Лхагвасүрэн Сарангоо /Уулбаян сум/
Тусгай байр Шарав Сугаржав /Онгон/ тус тус шалгарчээ. Ирэх жил энэ үйл ажиллагааг өргөжүүлэх, чанаржуулах тал дээр анхаарч ажиллана гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

