САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМАГ 65,1 МЯНГАН ХҮН АМТАЙ, 4,2 САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ БОЛЛОО


Сүхбаатар аймаг 2021 оны жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тоолологын урьдчилсан дүнгээр 18,8 мянган өрх, 65,1 мянган хүн амтай болж урьд оноос өрх 0,6 мянга, хүн ам 0,8 мянгаар өслөө. Аймгийн хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4,2 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 304.6 мянгаар буюу 7,8 хувиар өссөн байна. Манай аймаг улсын хэмжээнд нийт малаараа 5-рт, тэмээгээр 10-рт, адуугаар 3-рт, үхрээр 6-рт, хониор 5-рт, ямаагаар 12-р байранд тус тус оржээ. Аймгийн хэмжээнд Түмэнцогт сумаас бусад 12 сумд малаа өсгөсөн байна. Улсад 330 сум дотор нийт малаар Баяндэлгэр сум 3-р, адуугаар Эрдэнэцагаан сум 1-рт, Баруун-Урт сум 2-рт, Сүхбаатар сум 3-рт, Мөнххаан сум 5-рт, хониор Баяндэлгэр сум 3-рт орж байна.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ