
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Талын бүргэд сээр шалгая холбоо хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Талын нар шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр зохион байгууллаа.



