
Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяр
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Баяр амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл ослын дуудлага ирээгүй тайван байсныг хэллээ. Объектын дуудлага нэг ирсэн байна.
Эрүүл мэндийн газар : ЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаа
Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируси халдвар ковид-19-ийн тохиолдол 47 бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 14014 байна. Нийт хүн амын 56,6 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалав.Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцлов.

