Сар шинийн босгон дээр аймаг, сумын аварга малчдыг шалгаруулж шагналыг гардуулж өгдөг уламжлалтай. Сүхбаатар аймгаас бар жилийн босгон дээр 38 “Аварга малчин өрх” тодорсон билээ. Аймгийн “Аварга малчин өрх”-ийн шагналыг нэг сарын 22-24-ны өдрүүдэд аймгийн удирдлагууд малчны хотонд хүндэтгэл үзүүлж гардуулж өгөв.




