САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ШИНИЙН 8-НД ШИЛИЙН БОГД УУЛАНД 2000 АЯЛАГЧИД ЦУГЛАЖЭЭ

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн 8-н буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум “Шилийн богд” ууланд 500 тээврийн хэрэгсэл, 2000 орчим иргэн нэг дор цугласанд тус цагдаагийн газрын алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна.
Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаж, хөдөлгөөнд оролцохыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байлаа. Сар шинийн баярын өдрүүдэд 800-900 орчим машин техник, 3000 гаруй иргэн Алтан овоо, Шилийн богдыг зорьсон гэж Цагдаагийн газраас мэдээллээ. Энэ үеэр гэмт хэрэг зөрчил харьцангуй бага тайван байсныг онцлов.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ