
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн удирдлага болон агентлаг байгууллагын дарга, төрийн албан хаагчид 13 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар оролцож байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон цаашид анхаарах асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зөвлөлдөнө. Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 12-нд өндөрлөнө. Зөвлөгөөнд оролцогчид халдвараас урьдчилан сэргийлж нэгдсэн байдлаар түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан байна.

