

анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мөн 2021 онд амжилттай ажилласан сургууль, цэцэрлэгийн хамт олныг аймгийн Засаг дарга, Тамгын газраас мөнгөн шагналаар шагнаж, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа гардуулж өглөө.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 2021 оны ажлаараа тэргүүн байранд Мөнххаан сумын цэцэрлэг, дэд байранд Уулбаян сум, гутгаар байранд Эрдэнэцагаан сумын 2-р цэцэрлэг шалгарсан байна. Баруун-Урт сумын төвийн 11 цэцэрлэгээс 2021 оны ажлаараа тэргүүн байранд Мандарваа 8-р цэцэрлэг, дэд байранд Баруун-Урт сумын 9-р цэцэрлэг, гутгаар байранд 1-р цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.
Бүрэн дунд сургууль: 2021 оны ажлаараа тэргүүн байранд Баруун-Урт сумын Үндэсний лаборатори 1-р сургууль, дэд байранд Баруун-Урт сумын 4-р бүрэн дунд сургуулийн хамт олон, гутгаар байранд Баруун-Урт сумын 2-р сургуулийн хамт олон шалгарчээ. ЕБС-иас тэргүүн байранд Уулбаян сум ЕБС, Наран сумын сургууль, Сүхбаатар сумын ЕБС тус тус шалгарчээ. Мөн Ахмад багш нарын холбооноос ахмадуудаа дэмжин ажилладаг тэргүүний байгууллага болон ахмад багш нарын салбар хорооны тэргүүнүүдийг шагналаа.