САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, БТСГ, Боловсролын газар, Баруун-Урт сумын ЗДТГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
УЦУОШТ: Цаг агаарын төлөв танилцуулав. 2 дугаар сарын 21-нээс, 2 дугаар сарын 28 хүртэлх төлөвөөр 24-нөөс хүйтний эрч суларна. Наран, Дарьганга суманд 9,7 см зузаан цастай. Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян сумдад 1 см цастай байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА Б.АНХБАЯР
Өнгөрөгч долоо хоногт объектын гал түймрийн дуудлага 4 иржээ.2,2 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Малын гоц халдварт шүлхий өвчин Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнххаан, Түвшинширээ, Асгат, Уулбаян, Эрдэнэцагаан зэрэг 6 сумын 7 голомтод 219 толгой өвчилсөн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР : ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар. Улсын хэмжээнд улаан түвшинд байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3 тохиолдол батлагдсан.
Томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог төвшинд байна. Энэ долоо хоногт ихэснэ гэсэн тооцоололтой байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, сургууль, цэцэрлэг шинж тэмдгийн тандалт тогтмол хийхийг зөвлөж байв.
“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” нэг сарын аян зохион байгуулагдаж байна. Сүхбаатар аймаг дундаж наслалт, улсын дунджаас дээш байгаа ч эрэгтэйчүүдийн дундаж наслалт, эмэгтэйчүүдээс 10 насаар бага байгаа нь анхаарах асуудлын нэг болоод байна. Нас насанд тохирсон эрт илрүүлэг үзлэгийг тогтмол явуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ЦАГДААГИЙН ГАЗАР
2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс, 02 дугаар сарын 20-ны байдлаар гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээг танилцуулав. Гомдлын шинжтэй мэдээлэл – 175, гэмт хэргийн шинжтэй – 49, Зөрчлийн шинжтэй 110 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
“Сар шинэ” -2022 арга хэмжээг зохион байгуулж зам тээврийн хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан байна. Иргэдийг цахимаар залилах гэмт хэрэг ихэсч байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг ихэсч байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй хэвээр байна.
БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ А.ГАНХҮҮ : 02 дугаар сарын 14-нөөс, 06 дугаар сарын 01-ийг хүртэл “Илүүдэл жингүй, эртэч монгол” аян зохион байгуулагдаж байна. Албан хаагчдаа идэвхтэй хамруулахыг уриалж байв. Спорт заал өглөөний 06.00-08.00 хүртэл үнэ төлбөргүй ажиллаж байна.
Боловсролын газар : Өнгөрсөн долоо хоногт Боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Боловсролын бодлого зорилтыг хэлэлцэж, үйл ажиллагааны хувьд тэргүүлсэн байгууллагуудад шагнал урамшууллыг олгожээ.Сургуулийн ирц 94 хувь, СӨБ 78 хувьтай байна.
Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа
Аймгийн Засаг дарга албан ажлаар Улаанбаатар хотод ажиллаж байна.
Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй аянд аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцох, байгууллагын эрэгтэйчүүд, ойр дотно хүмүүсийг үзлэг шинжилгээнд хамруулах ,бодитой чанартай ажил хийж хэрэгжүүлэх, дадал хэвшил болгож ажиллахыг аж ахуй нэгжүүдэд уриалав.
ИТХ-ЫН ДАРГА Д.ХОСБАЯР : ЗГХЭГ-аас “Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх нь “ зөвлөгөөнийг зохион байгуулсан. Үүнд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон. УИХ гишүүд, сайд нар салбарын хэмжээнд баримталж ажиллах чиглэлийн талаар танилцуулсан байна.
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ онд аймагт ажиллана. Энэ үеэр аймаг орон нутагт хэрэгжих боломжтой 2-3 төслийн саналыг авна. Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 3-р сард Сүхбаатар аймагт ажиллана зэрэг мэдээллийг өглөө.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ