САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УУЛ УУРХАЙН КОМПАНИ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭВ

Канадын Засгийн газрын санхүүжилттэй Мерит төслөөс Уул уурхайн компанид бэлтгэн нийлүүлэлтийн ач холбогдол сургалтыг  зохион байгуулагдаж байна. Сургалтад аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа долоон сумын Засаг даргын орлогч, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, уул уурхайн компанид бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломж бүхий үйлдвэрлэл эрхлэлтийн төлөөлөл  40 гаран хүн оролцож байна.
Сургалтын үеэр Түмэнцогт суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жоншны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол жуанли ХХК-ийн төлөөлөл Баруун-Урт сумын нарийн боов, , мах махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авалтын гэрээг байгууллаа.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ