САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 04-р сарын 04-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон ЭМГ, ОБГ, Цагдаагийн газар, УЦУОШТ,Төрийн албаны салбар зөвлөл зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.Онцгой байдлын газрын дарга : Б.Анхбаяр Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд объектын гал түймрийн 5 дуудлагатай байв. Түмэнцогт суманд 2, Эрдэнэцагаан суманд 1, Баруун-Урт суманд 1 гал түймрийн дуудлага ирж эрэн хайх, аврах бүлэг, гал түймэр унтраах аврах ангиуд ажиллаж унтраасан. Хаврын хуурайшилт болж байгаатай холбогдуулан өнжмөл шар өвс шатаах, үнс нурмаа ил задгай асгахтай холбоотой ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн газар : Гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 134 гомдол мэдээлэл хүлээн авав. Үүнийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цахим орчинд иргэдийг залилах зөрчил буурахгүй хэвээр байна. Залилах гэмт хэргээр шүүхээр шийдвэрлэгдэж тэнсэн харгалзах ял авсан этгээд 2022 оны 3 дугаар сарын 10-17-ны хооронд нийт 10 удаагийн үйлдлээр иргэдэд 20 гаруй сая төгрөгний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР : ЭМГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БОЛОРМАА Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Улсын хэмжээнд буурч тархалтын ногоон төвшинд шилжсэн. Бүх аймаг, орон нутагт тохиолдлын тоо буурсан боловч томуу, томуу төст өвчин өмнөх үеэс 20 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 3 сарын 25-ны өдрөөс хойш тохиолдол батлагдаагүй. Ногоон төвшинд орсон байна.
ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.БАЯНМӨНХ
Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулав. Нийтдээ 175 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 155 иргэн шалгалтад хамрагдаж 42 иргэн шалгалтад тэнцэж төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгүүлжээ.
УЦУОШТ Ойрын өдрүүдэд нийт нутгаар салхи шуургатай хуурайшилттай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ