САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

УСАН СЭЛЭЛТИЙН УАШТ -НИЙ НЭЭЛТ БОЛЛОО /2022.04.07/

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН УАШТ Баруун-Урт хотноо эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Монгол Үндэсний олимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн н.Амарсанаа, Монголын Усан спорт сонирхогчдын холбооны дэд ерөнхийлөгч н.Ганбаатар, тус холбооны нарийн бичгийн дарга н.Бүтэн-Үйлс, БТСГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганхүү, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Р.Алтаннар болон холбогдох хүмүүс, баг тамирчид оролцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээлтийн арга хэмжээг нээж,тэмцээнд оролцогчдод баяр хүргэж амжилт хүслээ.
Сүхбаатар аймаг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд Сүхбаатар аймаг онцгой анхаарч ажиллаж байгааг онцлов. Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын Үндэсний олимпын хорооноос галт бамбарыг өсвөрийн тамирчдад хүлээлгэж өгөв. Өнөөдрөөс эхлэн 13 сумаар аялах юм. Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс нийт 281 тамирчин оролцож байна. Монгол Улсад усан спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог болж байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ