САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“БИЗНЕС ОЛОЛТ- АВТОБУС АЯЛАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор Сүхбаатар аймагт анх удаа “Бизнес ололт- Автобус аялал” арга хэмжээг 2022 оны 04 сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд орон нутгийн 40 бизнес эрхлэгч хамрагдсан бөгөөд Автобус аяллын үеэр: Бизнес эрхлэгчдэд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ач холбогдол, Бүтээгдэхүүн үйлчилгээндээ стандарт нэвтрүүлж, олон улсын зах зээлд борлуулалт хийх боломж, Аж ахуй нэгжүүд ажлын байранд галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар төрийн зүгээс мэдээлэл хүргэжээ.
МҮХАҮТанхимаас :
– Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр хэрхэн хамгаалах
– Татварын хуулийн шинэчлэлтийн тухай ойлголт, түүний хэрэгжилтийн талаар
– Монгол банктай хамтран: – Хувийн болон өрхийн санхүүгийн төлөвлөлт
– Хөрөнгийн зах зээл,
– Финтек ба криптовалютын талаарх сургалт
– МУ-ын “Эрдэнэсийн сан”-ийн музейтэй танилцах
МҮХАҮТанхиын удирдлагуудтай уулзаж цаашид хамтран ажиллах санал солилцохоос гадна бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийн талаар санал солилцсон байна.
Аяллын төгсгөлд үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа олон улсын стандарт нэвтрүүлэн ажиллаж буй “Гоёл” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн ордноор зочилжээ.
Бизнес эрхлэгчид энэхүү үйл ажиллагааг шинэлэг, бүтээлч ажил хэмээн дүгнэж, цаашид энэхүү ажлыг аж ахуй нэгжийн ажилтан, хоршоод зэрэг төлөөллийг оролцуулан үе шаттай зохион байгуулахаар талаар ярилцсан байна. Аймгийн ЗДТГ-аас бизнес эрхлэгчдийн арга хэмжээнд 2,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Уг арга хэмжээг МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар танхимаас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулжээ.https://sukhbaatar.gov.mn/2022/04/12/%d0%b1%d0%b8%d0%b7%d0%bd%d0%b5%d1%81-%d0%be%d0%bb%d0%be%d0%bb%d1%82-%d0%b0%d0%b2%d1%82%d0%be%d0%b1%d1%83%d1%81-%d0%b0%d1%8f%d0%bb%d0%b0%d0%bb-%d0%b7%d0%be%d1%85%d0%b8%d0%be%d0%bd/
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ