САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ 5 АСУУДЛЫГ ЭРЭМБЭЛЖ АЙМГИЙН УДИРДЛАГАД ГАРДУУЛЖ ӨГӨВ

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал улс оронд тулгамдаж буй үнийн хөөрөгдөл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотын төв талбайд “Ажлаа хий” тайван жагсаалыг зохион байгуулж МУ-ын ерөнхий сайдад холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Энэ тайван жагсаалыг дэмжиж оролцсон аймгийн нэг нь Сүхбаатар аймгийн залуус байлаа. Энэ сарын 10,11-ний өдрүүдэд залуусын төлөөлөл аймгийн төв талбайд цуглаж орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцаж, өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Тайван жагсаалд 60 гаруй залуус оролцож орон нутагт тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай 5 асуудлыг эрэмбэлэн аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатард танилцуулав.
Ундны усны асуудал, Байнгын ажлын байр, Орон нутагтаа их, дээд сургуультай болох, Үйлдвэрлэлийг дэмжсэн бодлоготой байх, Төрийн үйлчилгээний ёс зүйг сайжруулах зэрэг 5 асуудлыг тусгажээ. Аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар саналыг хүлээн авч холбогдох шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулна гэдгийг хэлэв.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ