САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ХЭЭРИЙН ТҮЙМЭР 280000 ГА ТАЛБАЙГ ХАМАРЧЭЭ

2022 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө Дарьганга сумын бадрах багийн нутаг Сэнжит гэдэг газраас гарсан хээрийн түймэр Дарьганга, Эрдэнэцагаан сумын нутгийг хамарч 4 дүгээр сарын 20-ны 17:50 минутад цурманд оруулж, 23.00 цагт бүрэн унтраажээ. Нийт 233 хүн 29 автомашин ажилласан байна. Хээрийн түймрийн хохирол урьдчилсан байдлаар 280.000 га талбай хамарч 7 айлын гэр, 50 ишиг, 4 морь, 1 ямаа, 2 айлын хаваржаа, түймэрт өртжээ. ОБГ-ын албан хаагчид 12 өрхийн 14 гэрийг авран хамгаалсан байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ